АЛБАН ТУШААЛАА УРВУУЛАН АШИГЛАСАН ЦАГДАА НАРЫН ЦОЛЫГ ХУРААЛАА

2019-11-20 17:41:00

Бүртгээгүй хэргээр бусдыг дарамталж байсан гэх иргэн Ц.Пүрэвдоржийн мэдээллийн дагуу цагдаагийн хоёр алба хаагчид хариуцлага тооцсон тухай ЦЕГ-ын хэвлэл, мэдээллийн төвөөс өнөөдөр мэдээллээ. Тодруулбал, иргэн Ц.Пүрэвдорж энэ сарын 06-нд “Цагдаагийн алба хаагч бүртгэлгүй хэрэг тулгаж байгаа” талаар хэвлэлийн хурал зарлан уг асуудлыг шалгуулахаар ЦЕГ-т хандсан тухай сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн байна.

Энэ дагуу ЦЕГ-ын дотоод хяналт, шалгалтын хэлтсээс шалгахад, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын мэдээлэл, судалгааны ахлах мэргэжилтэн, ахмад Г.Эрдэнэчимэг, чиглэлийн ахлах мөрдөгч, хошууч Г.Баасанжав нар нь албан тушаалаа урвуулан ашиглаж байсныг илрүүлжээ.

Тиймээс ёс зүй, сахилгын дүрэм зөрчсөн дээрх хоёр албан хаагчийг ЦЕГ-ын даргын тушаалаар цолыг нь хурааж, албанаас дутагдлаар халсан байна. Цагдаагийн байгууллага, алба хаагчийн ажилтай холбоотой ямарваа санал, гомдлоо 24 цагийн турш ажиллаж буй 126 дугаарын утсанд илүүлж байхыг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төв зөвлөлөө.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2019 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.